Орос бүсгүйчүүдийг хэрхэн найрахыг зөвлөсөн гарын авлага шуугиан тарьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-17 17:18:43
МОСКВА. /РИА Новости/. ДАШТ-2018-д зориулсан нэгэн гарын авлага Аргентинд ихээхэн дуулиан шуугиан тариад байна. Үндэсний хөл бөмбөгийн холбооноос тараасан тус гарын авлага дотор орос эмэгтэйчүүдийг найрах агуулга бүхий зөвлөмжүүд багтаж байсан аж. Энэ тухай “La Jugada Financiera” сонин мэдээлжээ.
 
Хөлбөмбөгчид, дасгалжуулагч нарт болон сэтгүүлчдэд тараасан “Орос хэл ба соёл” хэмээх энгийн нэртэй тус гарын авлага нь үнэндээ эмэгтэйчүүдийг найрах зөвлөмжүүдийг агуулжээ.

Тухайлбал, орос бүсгүйчүүдтэй танилцахыг хүсвэл өөрийн гадаад төрхөндөө анхаарал хандуулж, цэмцгэр байхаас гадна сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй хэмээн тус гарын авлагын зохиогч нь эрчүүдэд зөвлөжээ. Түүнчлэн “орос бүсгүйчүүд санаачлагатай эр хүнд дуртай учир олон бүсгүйтэй харьцахыг зөвлөж байна. Орос бүсгүйчүүд гоо үзэсгэлэнтэй бөгөөд тэд өөрсдийгөө цорын ганц, чухал хүн гэдгээ мэдрэхийг хүсдэг учир тэдэнтэй өөрийнхөө үнэ цэнэтэй гэж үнэлдэг хүн шигээ харьцаарай” гэсэн байна.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ