185 ээж “Алдарт эх”-ийн I, II одонгоор энгэрээ мялаалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-05-31 21:10:59
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эх үрсийн баярыг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж өсгөсөн  эхчүүдийг “Алдарт эх” –ийн I, II одонгоор шагналаа.  Нийт 185 ээж I, II одонгоор энгэрээ мялаасан юм.
Тухайлбал, зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн Баян-Өндөр сумын Дэнж багийн иргэн Б.Мөнхцэцэг, Бүрэнбүст багийн иргэн Ж.Оюунтуяа, Эрдэнэ багийн иргэн З.Цэрэндулам нар “Алдарт эх”-ийн  I одонгоор шагнууллаа. Харин тус сумын Согоот багийн иргэн П.Байгалсайхан, Баянцагаан багийн иргэн Д.Алиманцэцэг, Цагаанчулуут багийн иргэн Т.Дуламсүрэн, Жаргалант сумын Дулаан-Уул багийн иргэн Д.Долгорсүрэн, Улаантолгой багийн иргэн О.Мөнхцэцэг нарын 178 ээж “Алдарт эх” II одонгоор энгэрээ мялаасан юм. Шагналыг аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, аймгийн Засаг дарга Д.Батлут болон ИТХ-ын төлөөлөгчид гардууллаа.
Б.Оюун-Эрдэнэ 
Холбоотой мэдээ