Хүүхдийн баяраар 130 хүүхэд унадаг дугуйтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-06-01 16:22:16
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өнөөдөр Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Өвөрхангай аймагт тус тэмдэглэлт өдрийг “Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” уриан дор тэмдэглэж байгаа юм. Баярын арга хэмжээ 130 хүүхдэд унадаг дугуй олгох ёслолоор өглөөний 8 цагт эхэллээ.
Аймгийн “Унадаг дугуй, гэрэл зураг сонирхогчдын холбоо”-ны санаачилгаар АНУ-ын "88 BIKES" төрийн бус байгууллагын зүгээс 19 сумын 130 хүүхдэд унадаг дугуй гардууллаа. Охидыг чадавхжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус төслийн хамт олонд аймгийн удидлагууд талархал илэрхийлж, цаашдынх нь ажилд амжилт хүсэв. Мөн энэ үеэр дугуйн парад болж, хүүхдүүд шинэ унааныхаа чанарыг шалгалаа.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ