Хаврын тариалалт 88,4 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-06-06 21:58:18
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ жил 43,4 мянган га талбайд тариалалт хийхээс одоогоор 40,6 мянга га талбайд үр суулгаж, тариалалт 88,4 хувьтай байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар мэдээллээ.
- Өнгөрсөн өдрүүдэд орсон хур бороо хөрсөнд чийг сайн өгч тариаланчид тэжээлийн ургамал тариалах сонирхол нэмэгдлээ. Тэжээлийн ургамал 70,5 га талбайд тариалаад байна гэж аймгийн ерөнхий агрономич Б.Энхбаяр ярилаа.
Газар тариалангийн үйлдвэрлэлийн гол бүс Орхон, Сэлэнгэ мөрний сав дагуух сумдад үр тарианы тариалалт дуусч байна. Хутаг-Өндөр суманд 11,7, Тэшиг суманд 5,9, Сэлэнгэ суманд 5,6 мянган га талбайд улаан буудай тариалжээ.
М.Батжаргал

Холбоотой мэдээ