Увс аймагт гурван өдрийн дотор хорт хавдрын 10 тохиолдол илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-06-07 22:20:52
Увс /МОНЦАМЭ/. "Хавдрын эсрэг хамтдаа аян" Увс аймагт эхэлсэнээс хойш эхний гурван өдрийн байдлаар нийтдээ 955 хүнд үзлэг хийгдэж, хорт хавдрын 10 тохиолдлыг илрүүлээд байна. Тодруулбал, улаан хоолойн нэг, ходоодны дөрөв, элэгний дөрөв, арьсны байрлалтай хорт хавдар нэг тус тус оношлогджээ.
Энэ дагуу одоогоор элэгний хорт хавдрын элэг тайрах хагалгаа нэг,  хөхний хагалгаа нэг,  бусад хоёр, нийтдээ дөрвөн хагалгаа хийгээд байна.
“Хавдрын эсрэг хамтдаа аян” Увс аймагт энэ сарын 4-10-ны хооронд буюу зургаан өдрийн хугацаанд үргэлжлэх юм. Тус аянд хамрагдахаар хөдөөгийн сумдаас болон аймгийн төвөөс олон хүмүүс зорьж ирсээр байна. 
Б.Батхүү
Холбоотой мэдээ