Иргэдийн эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн тоог илүү бууруулахад хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-06-12 23:57:47

Завхан/МОНЦАМЭ/. Завханы Засаг дарга Д.Батсайхан аймгийнхаа цагдаагийн алба хаагч нартай уулзаж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чанар үр нөлөөг дээшлүүлэх чиглэлээр анхаарах асуудлаар санал солилцжээ.
Энэ үеэрээ нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага, түүний алба хаагчийг ажил үүргээ хэвийн явуулахад нутгийн захиргааны байгууллагын бодлого чиглэлтэй хэрхэн уялдаж байгаа, цаашид хэрхэн хамтран ажиллах, ялангуяа орон нутагт гарч буй гэмт хэргийг хэрхэн бууруулах, төрийн байгууллагын зүгээс ямар дэмжлэг туслалцаа хэрэгтэй байгаа гэхчлэн асуудлуудаар харилцан санал солилцсон байна. Завхан аймгийн хэмжээнд гарч буй гэмт хэрэг, нийтийн хэв журмыг сахиулах арга хэмжээ зөвхөн цагдаагийн байгууллагын ажилтнуудын ажил биш юм. Төрийн байгууллагаас  Уулзалтын төгсгөлд цагдаагийн байгууллага, алба хаагчийг ажил үүргээ хэвийн явуулах, шуурхай ажиллагаанд дэмжлэг үзүүлэн замын цагдаагийн байнгын постуудад ашиглах стандартад нийцсэн бэлэн бус торгуулийн төхөөрөмж таван ширхэгийг Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Мөнх-Эрдэнэд гардуулан өгчээ. Дашрамд дуулгахад Завхан аймагт энэ оны хоёрдугаар улирлын байдлаар нийт 47 гэмт хэрэг бүртгэгджээ. Үүнээс 44.7 хувийг иргэдийн эрх чөлөө, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, бусад хувь нь өмчлөлийн эсрэг гэмт хэрэг эзэлжээ. Өнгөрсөн оны мөн үеэс гэмт хэргийн тоо долоогоор буурсан ч цаашид иргэдийн эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн тоог илүү бууруулахад төр захиргааны байгууллагууд цагдаагийн газартай хамтран ажиллах нь зүйтэй хэмээн аймгийн Засаг дарга энэ үеэр онцлов. 

Б.Мягмарсүрэн 


Холбоотой мэдээ