Чойбалсан хотод 200 сая төгрөгийн гэрэлтүүлэг хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-06-13 10:37:20
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн төв Чойбалсан хотын гэрэлтүүлэгт 200 сая төгрөг зарцуулахаар төсөвлөжээ. Ирэх намар тус хотын түүхт 80 жилийн ой тохиох юм. Энэ хүрээнд хийж байгаа томоохон ажлын нэг нь гэрэлтүүлэг.
Одоогоор гэрэлтүүлгийн явц 60-аад хувьтай үргэлжилж байна. Хотын хойд болон урд төв зам дагуух албан байгууллага, орон сууцны барилгуудад гэрэлтүүлэг хийж дуусчээ. Ирэх өдрүүдэд Найрамдал паркын ойролцоох моднуудад гэрэлтүүлэг тавих, орон сууцны хоёроос тавдугаар байрны ханыг гэрэлтүүлэх, бага хэмжээний гэрэлт гудамж тохижуулахаар төлөвлөж байна гэж Хэрлэн сумын ЗДТГ-аас мэдээлэв. 
Хэрлэн сумын захирагчийн албанаас түүхт ойгоо угтан хийж буй бүтээн байгуулалтуудыг эвдэж сүйтгэхгүй, соёлтой байхыг олон нийтэд уриаллаа.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ