Эхийн голд 40 градус хүрч хална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-06-13 18:16:29
Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ долоо хоногийн дуусталх хугацаанд Баянхонгор аймгийн нийт нутгаар халуун, хуурай салхитай байхыг малчид, ард иргэдэд анхааруулж байна.
Мөн хугацаанд хангайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус дулаан, өдөртөө 20-25 градус дулаан, говийн нутгаар шөнөдөө 13-18 градус дулаан, өдөртөө 28-36 градус дулаан байх аж. Мөн Эхийнголын нутгаар шөнөдөө 20-25 градус дулаан, өдөртөө 34-40 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус дулаан, өдөртөө 25-33 градус дулаан байна. Харин энэ сарын 16, 17-нд цаг агаар бага зэрэг сэрүүснэ.
15-17-нд зарим газраар түр зуурын, дуу цахилгаантай бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүсэх бол салхи зарим үед 16-18м/с хүрч ширүүсч, явган шороон шуурга шуурах юм байна. 
                                                                                                                                        Б.Мөнхзул
Холбоотой мэдээ