ӨМӨЗО-ны эмч нар уламжлалт аргаар оношилгоо, эмчилгээ хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2018-06-28 15:32:41
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. ӨМӨЗО-ны “Олон улсын монгол эмнэлгийн хороо”-ны 10 гаруй эмч аймгийн Нэгдсэн эмнэлэгийн байранд энэ сарын 28, 29-ний өдрүүдэд оношилгоо, эмчилгээг үнэ төлбөргүй хийж байна.

Төв аймаг, ӨМӨЗО-ны хамтын ажиллагааны хүрээнд аймгийн ЗДТГазар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа уг арга хэмжээгээр зүү эмчилгээ, бариа засал, нүд, бие сэтгэц засал, зүрх судас, гэмтэл, хүүхэд, уушги, хоол боловсруулах эрхтэн тогтолцоо зэрэг 10 төрлийн үзлэг, оношилгоо, эмчилгээг хийж байна.

Эмч нарын зүгээс нүднээс бусдыг уламжлалт аргаар оношилж, эмчилнэ гэдгээ энэ үеэр онцолсон юм. 

Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ