Батлан хамгаалахын зардлаа ДНБ-ний 2 хувьд даруй хүргэхийг шаарджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-07-12 15:24:13
ВАШИНГТОН. /ТАСС/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп НАТО буюу Умард Атлантаны гэрээний байгууллагын гишүүн улсуудаас батлан хамгаалахын зардлаа ДНБ-ний 2 хувьд даруй хүргэхийг шаарджээ.

"АНУ Европыг хамгаалахын тулд мөнгө төлдөг хэдий ч хожим нь худалдааны салбарт хэдэн тэрбум доллар алддаг. НАТО-гийн гишүүн орнууд батлан хамгаалахын салбарт ДНБ-ний 2 хувийг зарцуулах үйл явцыг даруй эхлүүлэх хэрэгтэй байна” гэж Д.Трамп “Твиттер” хуудсаараа дамжуулан тэмдэглэсэн байна.

2014 оны 9 дүгээр сард болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр тус эвслийн гишүүн орны удирдагчид сүүлийн 10 жилийн хугацаанд цэргийн зардлаа ДНБ-нийхээ 2 хувьд хүргэн нэмэгдүүлэх үүргийг авчээ. Одоогоор НАТО-гийн 8 улс л батлан хамгаалахад ДНБ-нийхээ 2-с дээш хувийг зарцуулж байгаа аж. АНУ-ын цэргийн төсөв нь ДНБ-нийх нь 3,58 хувь байдаг бол, Герман улсынх 1,2 хувь байдаг аж.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ