Точиношин бэртлийн улмаас өнжиж, Митакүэми 7 даваатай башёг тэргүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-07-14 18:22:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн долдугаар сарын буюу Нагоя башёгийн зургаа дахь өдрөөс нэг ч Их аваргагүй барилдаан үргэлжилсэн бол өнөөдөр Точиношин бэртлийн улмаас энэ башёг өнжихөөр болов.

Гүржийн шинэхэн Озэки Точиношин өчигдөр Тамаваши Б.Мөнх-Оргилтой барилдах явцдаа баруун хөлний эрхий хуруу хугарч шөрмөсөө гэмтээжээ. Түүний гэмтлийг дор хаяж сар эмчлэх шаардлагатай аж.

Нагоя башёгийн долоо дахь өдөр Макүүчид хүч үзэж манай дөрвөн сумоч бүгд өрсөлдөгчөө давлаа.
Озэки Точиношины тэргүүллийг зогсоосон Тамаваши Б.Мөнх-Оргил Шохозаныг өнөөдөр давснаар 4 даваа 3 унаатай боллоо.
Мөн Ичиножёо А.Ичинноров Икойг давснаар 4 унаа 3 даваатай байгаа юм. Энэ өдөр Митакүэми  Котоошогикүг давснаар долоо дахь өдөр 7 даваатай Нагоя башёг тэргүүлж байна. Харин Араваши Э.Дөлгөөн Мишкэкиг, Чёошома Г.Мөнхсайхан  Дайшёомарүг давснаар  2 даваа 5 унаатай боллоо.
 

Д.Өлзий 

Холбоотой мэдээ