В.Путин АНУ-ын төрийн тэргүүнтэй уулзахаар Хельсинкид хүрэлцэн ирлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-07-16 18:37:58
ХЕЛЬСИНКИ. /РИА Новости/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай яриа хэлэлцээ хийхээр Хельсинки хотод хүрэлцэн ирлээ.

Тэрбээр нисэх онгоцны буудлаас Финландын ерөнхийлөгчийн ордон руу явсан байна. Хоёр улсын удирдагчид Финландын ерөнхийлөгчтэй зураг татуулсныхаа дараа 1 цаг 30 минутын турш ганцаарчилсан уулзалт хийх юм. Үүний дараа хуваарийн дагуу 1 цаг 45 минут үргэлжилсэн өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй яриа хэлэлцээ болох юм байна. Өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй яриа хэлэлцээнд АНУ-ын талаас тус улсын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон, Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нар оролцох аж.
 
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ