Булган аймагт сүүлийн хагас сард гурван хүн усанд энджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-07-16 18:52:00
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт санамсар болгоомжгүй байдлаас болж сүүлийн үед гурван иргэн Сэлэнгэ, Орхон, Туул голын усанд осолдсон байна.
Баяр наадмын өдөр Хутаг-Өндөр сумын Гуртын гүүрний орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн 25 настай эрэгтэй Б осолдсоныг одоо болтол олоогүй байгаа. 
Онцгой байдлын газрын албан хаагч болон ар гэрийн 40 гаруй хүн Сэлэнгэ мөрний дагуу 50 шахам км газар гурван сумын нутаг дамжин эрэн хайх ажиллагаа зохион байгуулж байна. Сэлэнгэ мөрөн үертэй байгаа учир ажиллахад бэрхшээлтэй байна гэж аймгийн онцгой байдлын газрын мэдээлэл сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Б.Ганбаяр ярилаа.
Ойрын өдрүүдэд нийт нутгаар бороошиж голын усны түвшин өмнөх жилүүдээс нэмэгдэж байгаа тул амралт, аялал зугаалгаар яваа иргэд голын эрэг, голдирогт болгоомжтой байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.
М.Батжаргал

Холбоотой мэдээ