“Карнивал” загварын автомашины борлуулалт нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
khulan@montsame.gov.mn
2018-07-17 10:30:26
СӨҮЛ. /Ёнхап/. Өмнөд Солонгосын “Киа Моторс” корпорацийн “Карнивал” загварын автомашин энэ оны эхний хагасын байдлаар, тус улсын хамгийн олон тоогоор борлуулагдсан таван суудлын автомашины жагсаалтад багтсан тухай тус компанийн төлөөлөгч мягмар гарагт мэдээлснийг “Ёнхап” агентлаг уламжлав.

Тус улсын хоёр дахь том автомашин үйлдвэрлэгч болох “Киа Моторс” корпораци энэ оны эхний зургаан сарын байдлаар нийт 37362 ширхэг “Карнивал” загварын автомашин худалдаалсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.9 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Мөн уг загварын автомашин нь “Киа” компанийн энэ онд хамгийн их борлуулсан автомашин болоод байгаа юм байна.

“Карнивал” загварын автомашин нь 2001 онд хамгийн олон тоогоор борлуулагдаж байсан бөгөөд тэр үед нийт 72476 ширхэг “Карнивал”-ыг хэрэглэгчид сонгон, худалдан авч байжээ. Энэ оны эхний хагасын байдлаар, уг загварын автомашин нь Өмнөд Солонгосын хамгийн их борлуулагдсан автомашинуудын жагсаалтын дөрөвдүгээр бичигдээд байгаа ажээ.
 
Э.Хулан
 

Холбоотой мэдээ