Цинхай-Түвдийн өндөрлөг газар дэлхийн хамгийн цэвэр газруудын нэг

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
nyamtulga@montsame.gov.mn
2018-07-19 11:42:53
twitter.com/Nyamkanmk
БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын хуурай газар нутгийн дөрөвний нэг хувийг эзэлдэг Цинхай-Түвдийн өндөрлөг газар нь дэлхий дээрх хамгийн цэвэр агаартай, бохирдол багатай газруудын нэг юм гэж БНХАУ-ын Засгийн газраас гаргасан судалгаанд дурджээ.

"Хүний үйл ажиллагаа бараг байхгүй энэ өндөрлөг газрын агаарт бага хэмжээний өөрчлөлт орсон боловч бохирдлын төрлүүд цөөхөн бөгөөд нягтрал багатай. Бохирдуулагчийн агууламж нь Хойд туйлын агаартай төстэй байна" гэж “Цинхай-Түвдийн өндөрлөг газрын талаархи Экологийн дэвшил” тайланд дурдав.

Цинхай-Түвдийн өндөрлөг газрын шинэ эрин үеийн экологийн аюулгүй байдал нь “Үзэсгэлэнт Хятад” санаачилгын чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Энэхүү санаачилгын зорилго нь БНХАУ-ын ард иргэдийг сайхан амьдарч, ажиллах сайн орчноор хангах зорилготойн сацуу дэлхийн экологийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд Хятадын зүгээс оруулж буй хувь нэмэр юм.

БНХАУ-ын Коммунист нам болон тус улсын Засгийн газар нь байгаль хамгаалах үйл ажиллагааг эн тэргүүний зорилтоо болгосон билээ. Үүний зэрэгцээ Цинхай-Түвдийн өндөрлөг газрыг хамгаалах нь Хятад улс оршин тогтноход болон улсаа хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Уг өндөрлөг газрыг хамгаалах тогтолцоог алхам алхмаар хөгжүүлж байгаа гэж уг тайланд мөн дурдав.

Хятадын баруун өмнөд нутгийг хамарсан Цинхай-Түвдийн өндөрлөг газарт Түвдийн өөртөө засах орон болон Цинхай мужийн газар нутаг бүхэлдээ багтдаг байна. Уг газар нутгийн нийт талбай 2.6 сая хавтгай дөрвөлжин км бөгөөд далайн түвшнээс 4000 метрийн өндөрлөгт оршдог ажээ.

 
Д.Нямтулга
Холбоотой мэдээ