Тэшиг сумын иргэн О.Болдсайхан уснаас зургаан хүний амийг аварчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-07-19 14:35:14
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Булган аймгийн Тэшиг сумын иргэн О.Болдсайхан усанд осолдох дөхсөн 6 хүний амь насыг аварсан сайхан үйлс бүтээжээ.
Тус сумын  Эгийн голын Энтийн гарам хавьд модон завиар ус гатлах гэж яваад завь нь хөмөрч усанд унасан  хүмүүс аврал эрсэн байна. Тэр үед ойрхон байсан иргэн О.Болдсайхан эр зориг авхаалж самбаа гарган сэлж очин том хүн, хүүхэд нийлсэн 6 хүний  амийг нь аварч чадсан  сайхан мэдээг ЦЕГ-аас ирүүллээ.  
Ж.Батсайхан
Холбоотой мэдээ