"Тавантолгой" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр хувиар өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-07-19 17:09:08
Улаанбаатар/МОНЦАМЭ/ Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 18 хувьцаат компанийн 164,884 ширхэг хувьцаа арилжсанаас 4  компанийн хувьцааны ханш өсчээ.

Тодруулбал 9 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс  "Тавантолгой" TTL+0.57 хувь,  "Говь" GOV+0.25 хувиар буюу  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Жуулчин Дюти Фрий" SUL-3.41 хувиар, "ЛэндМН ББСБ" LEND-0.85 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.

Ингэснээр "TOP 20" индекс 19701.25 нэгж болж 0.32 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,4 их наяд 32 тэрбум 54 сая 230,486 төгрөг боллоо.  Дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 эндээс үзнэ үү.
Холбоотой мэдээ