Энэтхэг эмэгтэй хүний ариун цэврийн хэрэглэлд ноогдуулах татварыг тэглэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.gov.mn
2018-07-23 14:50:13
twitter.com/Nyamkanmk
ШИНЭ-ДЕЛИ. /ВВС/. Энэтхэг улс ариун цэврийн бүх бүтээгдэхүүнд ноогдуулсан 12 хувийн татвараа тэглэсэн байна.

Өнгөрсөн жил Энэтхэгийн Засгийн газар ариун цэврийн бүх бүтээгдэхүүн тэр дундаа эмэгтэй хүний ариун цэврийн хэрэглэлд 12 хувийн татвар ноогдуулах шийдвэр гаргасан билээ.

Энэтхэгийн охид, эмэгтэйчүүдийн бараг 80 хувь нь ариун цэврийн хэрэглэл худалдан авах чадваргүй байгаа ийм үед татвар ноогдуулах нь буруу шийдвэр юм гэж идэвхтэнүүд уг шийдвэрийг эсэргүүцсэн байна. Идэвхтнүүд эсэргүүцэл үзүүлсний үр дүнд Засгийн газар ариун цэврийн бүтээгдэхүүнд татвар ноогдуулах шийдвэрээ цуцалжээ.

Эмэгтэй хүний эрүүл мэндийн тухай мэдлэг олгох тусламжийн “Саххи Сахели” байгууллагыг үүсгэн байгуулагч Сурби Сингх, “энэхүү шийдвэр нь охид, эмэгтэйчүүдийг сургууль, ажилдаа тайван явж, мөн тэдэнд эмэгтэй хүний ариун цэвэр, эрүүл ахуйгаа сахихад нь туслах чухал алхам болсон” гэж хэллээ.
 
Д.Нямтулга
Холбоотой мэдээ