Сургуулиуд нүүр царай таних технологи нэвтрүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
khulan@montsame.gov.mn
2018-07-24 17:25:56
НЬЮ-ЙОРК. /АП/. АНУ-ын Нью-Йорк муж улсын Локпорт хотын сургуулиуд хяналтын системээ сайжруулах үүднээс нүүр царай таних шинэ технологи нэвтрүүлэхээр болжээ. Уг технологийг нэвтрүүлснээр хөөгдсөн сурагчид, гэмт этгээдүүд болон бэлгийн хүчирхийлэгчдийг сургууль руу нэвтрэхээс сэргийлэх боломжтой болох ажээ.

Энэхүү шинэчлэл нь сурагчдын аюулгүй байдлыг хангах зорилготой юм байна. Өнгөрсөн долоо хоногт Сиэтл хотод байрладаг программ хангамжийн “RealNetworks” компани нүүр царай таних системийн үнэгүй хувилбарыг сургуулиудад санал болгож эхэлжээ.

Харин Локпорт хотын сургуулиас гаргасан энэхүү төлөвлөгөө нь уг системийн боломжит үр өгөөжийн тухай ойлголт, сурагчдын нууцлал, иргэний эрх зэрэг асуудлуудтай холбоотой маргааныг Нью Йорк муж улсын баруун нутгийн иргэдийн дунд үүсгээд байгаа юм байна.

Э.Хулан

Холбоотой мэдээ