Хятад улс шингэрүүлсэн байгалийн хийн импортод 25 хувийн татвар ногдуулахад бэлэн байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2018-08-06 15:31:53
МОСКВА. /ТАСС/. АНУ Хятад улсын бараа бүтээгдэхүүний импортод 200 тэрбум ам.долларын татвар ногдуулбал тус улсын шингэрүүлсэн байгалийн хийн импортод 25 хувийн татвар ногдуулах бэлэн байна. Энэ тухай "Коммерсантъ" сонин мэдээлжээ.
 
Хятад улс нь шингэрүүлсэн байгалийн хийн томоохон худалдан авагч бөгөөд 1 дүгээр улиралд АНУ-аас экспортолсон шингэрүүлсэн байгалийн хийн 15 хувийг буюу ойролцоогоор 1,1 сая тонныг худалдан авсан байна. АНУ нь Хятад улсад орж ирж буй шингэрүүлсэн байгалийн хийн гуравдагч томоохон нийлүүлэгч юм. Тус улс нь уг нийлүүлэлтээрээ Австрали болон Катар улсын араас ордог байна.  
 

Шингэрүүлсэн байгалийн хийн зах зээл дээрх Хятадын эрх баригчдын ногдуулах татвар нь богино хугацаанд бага зэргийн нөлөө үзүүлэх хэдий ч татвар удаан хугацаанд хэвээр байвал бусад нийлүүлэгчид, тэр дундаа Орос улсад давуу талтай бөгөөд АНУ дахь хөрөнгө оруулагчдын байгалийн шингэрүүлсэн хийн шинэ төслүүдийг хэрэгжүүлэх сонирхол буурах юм.
Э.Аянзаяа
Холбоотой мэдээ