Дуучин С.Наран, Б.Баярцэцэг нар анх удаа хамтарсан тоглолт хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-08-06 17:58:54
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дуучин С.Наран, Б.Баярцэцэг нар энэ сарын 17-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн "White Rock Center"-т хамтарсан тоглолтоо толилуулна.
 
Өнгөрсөн зургадугаар сард сүр дуулиантай нээлтээ хийсэн энэхүү танхимын онцлог болсон тайз, хөгжим, 360’ Projection Mapping Show-ны гайхамшгийг шингээсэн уг тоглолтод дуучид анх удаа хамтран тоглох гэж буйгаараа онцлогтой. Амьд хөгжмийн дуугаралтыг эрхэмлэдэг дуучдын шаардлагад нийцэхүйц онцгой хөгжмийн дуугаралтыг Японы мэргэжилтнүүд хариуцан ажиллах аж. “Naran & Bayartsetseg “Together” хэмээх уг тоглолтод үзэгч, сонсогчдын сонсох дуртай  тэдний шилдэг дуунууд эгшиглэх юм.
 
Ж.Болор

Холбоотой мэдээ