АНУ-ын авсан хориг арга хэмжээнд ЕХ хориг тавьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2018-08-07 16:15:56
МОСКВА. /АиФ/. Ираны эсрэг авсан АНУ-ын хориг арга хэмжээг хориглосон журам Европын Холбооны /ЕХ/  нутаг дэвсгэрт хэрэгжиж эхэлсэн тухай “ТАСС” агентлаг мэдээлэв.

Европын Комиссын албан ёсны төлөөлөгч Мина Андреевагийн мэдэгдсэнээр, энэхүү журам нь Ирантай бизнес эрхэлдэг европын компаниудыг АНУ-ын нутаг дэвсгэрээс гадуурх хориг арга хэмжээний үйлчлэлээс хамгаалах аж.

Журамд зааснаар, Ираны эсрэг АНУ-ын хориг арга хэмжээ нь ЕХ-ны нутаг дэвсгэрт үйлчлэхгүйгээс гадна тус хязгаарлалтын арга хэмжээн дээр үндэслэн гаргасан гадаадын аливаа шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхийг хориглох аж.
Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ