Их Британийн эрдэмтэд хөгшрөлтийн эсрэг эм гарган авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ayanzaya@montsame.gov.mn
2018-08-08 11:05:30
МОСКВА. /РИА Новости/. Их Британийн хэсэг эрдэмтэд митохондр дахь хөгшрөлтийн явцыг удаашруулах үйлчилгээтэй эм гарган авсан тухай "MedicalXpress" сэтгүүлд мэдээлсэн байна.
 
Эксетерийн их сургуулийн мэргэжилтнүүд  лабораторийн нөхцөлд  AP39, AP123,  RT01 гэсэн нэгдлүүдийг эндотелиаль эсүүд дээр туршжээ. Эдгээр эс нь цусны судасны дотоод гадаргууг бүрхдэг юм. Туршилтын дүнд эсүүдийн хөгшрөлтийг удаашруулж, хуваагдах чадваргүй болсон “хөгшин” эсүүдийн тоог 50 хувиар бууруулж чадсан байна.
 
AP39, AP123, RT01 нэгдлүүд нь хүхэрт устөрөгчийг митохондрт хүргэснээр цаашид удаан хугацаанд ажиллах, хөгшрөлтийг сааруулахад шаардлагатай энергийг гэмтсэн болон хөгширсөн эсүүдэд өгчээ. Ингэснээр дээрх үр дүн гарсан байна.
 
Дээрх нэгдлүүдэд суурилсан эмнүүд нь амьдрах хугацааг уртасгах төдийгүй амьдралын чанарыг сайжруулна гэдгийг эрдэмтэд онцлон дурдаж байна. Түүнээс гадна, митохондрт нөлөөлснөөр зүрхний шигдээс болон тархинд цус харвах эрсдэлийг багасгах ажээ.
 
Э.Аянзаяа

Холбоотой мэдээ