Олон улсын биеийн тамирын дасгалжуулагч нарын сургалтад оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2018-08-08 13:12:52
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХБНГУ-ын Лайпциг хотын Их сургуулийн Спортын шинжлэх ухааны факультетээс жил бүр зохион байгуулдаг Олон улсын биеийн тамирын дасгалжуулагч нарт зориулсан курсын төгсөлтийн баяр 2018 оны 7 дугаар сарын 31-нд болов.
 
Энэ удаад 35 орны 68 хүн, 5 сарын турш үргэлжилсэн курст хамрагдсан ба Монголын ширээний теннисний холбооны менежер, дасгалжуулагч Хасбаатарын Одбаяр оролцож төгсөв. Монгол Улсаас хоёр жилийн өмнө усан спортын дасгалжуулагч нэг эмэгтэй хамрагдаж байжээ.
 
Тус факультет 1964 оноос жил бүр Олон улсын дасгалжуулагч нарын курсыг зохион байгуулж байгаа бөгөөд 1991 оноос ХБНГУ-ын Засгийн газрын Соёл, боловсролын гадаад бодлогын хүрээнд Холбооны ГХЯ-ны санхүүжилтээр зохион байгуулах болжээ. Ази, Африк, Европ, Латин Америкийн 150 гаруй улсын 5000 гаруй оролцогчид хамрагдаад байгаа юм байна.
 
Цаашид Монгол Улсаас уг сургалтад хамрагдах боломжтой бөгөөд мэдээллийг http://itk.spowi.uni-leipzig.de/en/courses/ веб хуудаснаас үзэх боломжтой юм.
Холбоотой мэдээ