Газын зурвас дахь 140 гаруй объектод цохилт өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-08-09 15:03:34
ТЕЛЬ-АВИВ. /РИА Новости/. Палестинчууд пуужин харвасны хариуд Израилийн агаарын цэргийн хүчин Газын зурвас дахь цэргийн стратегийн 140 гаруй байд цохилт өгсөн тухай Израилийн армийн хэвлэлийн алба мэдээлжээ.
 
Цэргийнхний мэдэгдэж байгаагаар, 3 удаа томоохон довтолгоо хийсний улмаас ХАМАС хөдөлгөөний төв байрууд болон сургуулилтын хуаран, зэвсгийн агуулахууд устсан байна.
 
Израилийн армийн тооцоолсноор, өнгөрсөн лхагва гарагийн орой Газын зурвасаас 150 орчим пуужин харвасан бөгөөд тэдгээрийн 25 орчмыг нь Израилийн пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах төхөөрөмжүүд амдан устгасан байна. "ТАСС" агентлагийн мэдээлснээр, энэ довтолгооны улмаас Израилийн 7 иргэн амь үрэгджээ. 
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ