Цахим аюулгүй байдлын олон улсын хурал Бээжин хотод болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.gov.mn
2018-08-10 10:39:12
twitter.com/Nyamkanmk
БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ болон гадаадын цахим ертөнцийн мэргэжилтнүүд ирэх сард Бээжин хотноо цуглаж, цахим аюулгүй байдлын сүүлийн үеийн техник, технологийг танилцуулж, санал бодлоо солилцоно.

Наймдугаар сарын 14-16-ны хооронд болох энэ бага хурлын үеэр лекц, форум, цахим халдлагаас хамгаалах тэмцээн, сургалт зэрэг арга хэмжээ болох ажээ.

Үүний зэрэгцээ арга хэмжээний үеэр цахим аюулгүй байдлыг хангах хамгийн сайн бүтээгдэхүүн, технологийг шалгаруулж, шагнал гардуулахаар төлөвлөсөн байна.

Энэхүү бага хурал нь 2004 оноос зохион байгуулагдаж байгаа олон улсын арга хэмжээ юм.

Д.Нямтулга
Холбоотой мэдээ