"Хүй долоон худаг" руу автобус үйлчилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-08-11 13:40:03
Улаанбаатар/МОНЦАМЭ/. “Нүүдэлчин Монгол-2018” наадмын үеэр нийтийн тээврийн автобус "Хүй долоон худаг" руу үйлчилж  байна.

Тодруулбал, өглөөний 09:00 цагаас эхлэн МУБИС-ийн автобусны буудлаас "Хүй долоон худаг" чиглэлд 20-30 минутын зайтай автобуснууд явж байна. 21:18 минутад сүүлийн автобус Хүй долоон худгаас МУБИС чиглэлд явах аж.

Зорчих тасалбарын хувьд том хүн 1000 төгрөг, хүүхэд 200 төгрөгөөр зорчих юм байна.
Холбоотой мэдээ