Баянгол, Чингэлтэй дүүргийн зарим чиглэлд зам хаана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-08-11 15:18:58
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Дулааны шугам өргөтгөх, шинэчлэх болон бохир усны шугам татахтай холбоотойгоор өнөөдрийн 23:00 цагаас эхлэн дөрвөн чиглэлд зам тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлахаар болжээ.

Тодруулбал, Баянгол дүүргийн 15 дугаар хороо, Ард аюушийн гудамж, Ахуй үйлчилгээний ордны авто замыг дулааны шугам өргөтгөх, шинэчлэх зорилгоор наймдугаар сарын 12-ны 08:00 цаг хүртэл, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Жуулчны гудамжны авто замыг бохир усны шугам татах зорилгоор наймдугаар сарын 12-ны 08:00 цаг хүртэл, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Ард кино театрын баруун талын авто замыг дулааны шугам өргөтгөх, шинэчлэх зорилгоор наймдугаар сарын 13-ны 08:00 цаг хүртэл, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Төмөр замын ордны баруун талын авто замыг дулааны шугам өргөтгөх, шинэчлэх зорилгоор есдүгээр сарын 01-ний 08:00 цаг хүртэл тус тус түр хаана хэмээн албаныхан мэдээллээ.
Холбоотой мэдээ