Болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-08-11 15:50:36
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Голын усны түвшин нэмэгдсэн тул болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас иргэдэд сэрэмжлүүлж байна.

Тодруулбал Хангай нуруунаас усжих Богд, Онги, Сэлэнгэ, Орхон голын дунд хэсэг болон Хөвсгөл нуураас эхтэй Эгийн гол, Хүдэр, Онон, Хэрлэн /Мөнгөнморьт сум/, Ховд, Хархираа, Чигж гол болон Орхон голын усны түвшин нэмэгдээд байгаа аж.

Иймд үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх, хүүхдийг хараа хяналтгүйгээр орхилгүй, гол мөрөн, нуур, цөөрөм, тогтоол усны  орчимд тоглуулахгүй байх, амралт, аялал, зугаалгаар явахдаа усны ойролцоо амарч зугаалахгүй байх, нэгдсэн зохион байгуулалттай явах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохгүй байх, баталгаагүй зам, гүүрээр зорчихгүй байх, үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр өөрийн болон гэр бүлийнхээ амь нас, эд хөрөнгийг хамгаалж, гол усны ослоос урьдчилан сэргийлэхийг  анхаарууллаа.
Холбоотой мэдээ