Булчин задрах тахал өвчний улмаас амиа алдагсдын тоо нэмэгдсээр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2018-08-16 10:39:40
НИАМЕЙ. /Anadolu/. Бүгд Найрамдах Нижер Улсын өмнөд нутагт булчин задрах тахал буюу холер өвчний улмаас амиа алдагсдын тоо 22 хүрсэн тухай тус улсын эрүүл мэндийн яам лхагва гарагт мэдээлснийг “Anadolu” агентлаг уламжлав.

Эрүүл мэндийн яамны мэдээлэлд дурдсанаар, өнгөрсөн долдугаар сарын эхэн үеэс тус улсын өмнөд нутгийн Маради бүс нутагт уг өвчин тархаж эхэлсэн байна. Өнгөрсөн хоёрхон хоногийн хугацаанд 9 хүн булчин задрах тахал өвчнөөр амиа алдаад байгаа ажээ.

Нижер улсад дээрх өвчний 1302 тохиолдол бүртгэгдээд байгаа ба тэдгээрийн дунд 1-15 насны хүүхдүүд хамгийн их өртөөд байгаа юм. Маради бүс нутагт үерийн аюул нүүрлээд байгаа нь өвчний тархалт улам нэмэгдэхэд хүргэж болзошгүй байгаа юм байна.
Э.Хулан
 
Холбоотой мэдээ