Өнөөдрийн арилжаагаар 10 компанийн хувьцааны ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-08-27 18:59:13
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 22  компанийн 948 726 ширхэг хувьцаа арилжсанаас 10  компанийн хувьцааны ханш өсчээ.

Тодруулбал 10  компанийн хувьцааны ханш буурсан бол хоёр компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хөх Ган" ХК HGN+9.33 хувиар,  "Монгол Шуудан" ХК MNP+9.07 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хар Тарвагатай" ХК TVT-15.00 хувиар,  "Багануур" ХК BAN-7.64 хувиар буюу хамгийн их уналттай байв.

Ингэснээр "TOP 20" индекс 19320.27 нэгж болж 0.78 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,3 их наяд 26, тэрбум 385 сая 384,265.50 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг ttp://mse.mn/mn/trade_today/2 энд дарж үзнэ үү.     
Холбоотой мэдээ