“Итгэл Найдвар Боломж” сэдэвт марафонд хотын захирагч нэгдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2015-09-09 15:48:14

Ирэх ням гарагт “Ахиллис Монгол” олон улсын байгууллага, Ариг банктай хамтран “Итгэл Найдвар Боломж” сэдэвт хагас марафон гүйлтийг зохион байгуулах болсон талаар өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийж танилцуулав.

“Хаан” спорт /хөнгөн атлетик/-ын ач тусыг үлгэрлэн харуулж байгаа “Сэлмэн хөлт” хэмээх нэрээр олны танил болсон хиймэл хөл дээр гүйгч Монголын анхны тамирчин О.Саранчулууны анх үүсгэн байгуулсан “Ахиллис Монгол” байгууллагаас зохион байгуулж буй тус марафонд Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл 5 км зайд нийслэлчүүдээ уриалан дэмжихээ илэрхийлжээ.

10-аас дээш насны бүх иргэд хөгжлийн бэрхшээлтэй ба үгүй гэх ангиллаас үл хамааран бүх нийтээр оролцох нь нээлттэй юм. Гүйлтийн үндсэн зорилго нь хөгжлийн бэрхшээлийн талаар олон нийтийн сэтгэлгээ, ойлголтыг зөв төлөвшүүлэх, гүйлт бол эрүүл мэнд, идэвхтэй амьдралын зөв хандлага, амжилтын үндэс гэдгийг олон түмэнд сурталчилан үлгэрлэх, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортоор хичээллүүлэх ажлыг санхүүжүүлэх хөрөнгө босгох, нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгж, хувь хүнийг сурталчилан таниулахад оршино.

Д.Өлзий

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд