"Хөх Ган" ХК-ийн хувьцаа хамгийн өндөр хувиар өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-08-28 18:19:20
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 19 хувьцаат компанийн 415,267 ширхэг хувьцаа арилжсанаас 8  компанийн хувьцааны ханш өсчээ.

Тодруулбал 8  компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хөх Ган" ХК HGN+6.66 хувиар, "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК ERDN+5.05 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол Шуудан" ХК MNP-6.62 хувиар, Усжуулах" ХК CDM-5.00 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.

Ингэснээр р "TOP 20" индекс 19347.27 нэгж болж 0.14 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,3 их наяд 27 тэрбум 610 сая 911,336.61 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2Энд дарж үзнэ үү.   
Холбоотой мэдээ