Хадгаламжийн жигнэсэн дундаж хүү 1.8 хувиар буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-08-31 13:56:34
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Иргэд, хувийн байгууллагаас шинээр татсан хадгаламжийн жигнэсэн дундаж хүү буурсан хэмээн  Монголбанкнаас  мэдээллээ.

Тодруулбал энэ оны нэгдүгээр сараас иргэдээс татсан хадгаламжийн жигнэсэн дундаж хүү 13-аас 11.2 хувь болон буурсан байна. Үүнийг дагаад хадгаламжийн нэг сарын нийт дүн 256 тэрбум төгрөг болж буурчээ.

Үүнийг Монголбанкны мэргэжилтнүүд төгрөгийн хадгаламжийн жигнэсэн дундаж хүү буурахад бодлогын хүүг 9 хувь болгон бууруулсан нь голлон нөлөөлсөн гэж үзэж байна.



Харин ам.долларын хадгаламжийн жигнэсэн дундаж хүү өсч, улмаар хадгаламжийн дүн  өссөн байна.  
Холбоотой мэдээ