Өнөөдрийн арилжаагаар долоон компанийн хувьцааны ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-09-07 19:01:42
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 18 хувьцаат компанийн 180,604 ширхэг хувьцаа арилжсанаас 7 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ. 

8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш  тогтвортой байлаа. Үүнээс "Женко Тур Бюро" ХК JTB+7.69 хувиар, "Дархан Гурил Тэжээл" ХК DAR+2.56 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол Шилтгээн" ХК MSH-14.29 хувиар "Фронтиер Лэнд Групп" ХК MDR-10.71 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр "TOP 20" индекс 19915.05 нэгж болж 0.07 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,314,925,283,573.01 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 энд дарж үзнэ үү.      
Холбоотой мэдээ