Ард Даатгал компанийн үнэт цаасны арилжаанд хэрхэн оролцох вэ?

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-09-11 08:15:07
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монголын даатгалын салбарын анхны нээлттэй компани болох гэж буй Ард Даатгал компани Хөрөнгийн зах зээлд хувьцаагаа гаргахаар зэхэж байна.

Ард Даатгал компани нь ээлжит хувьцаа эзэмшигчдийн хурлаараа нэмэлт хувьцаа гаргаж, Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй санал болгоно гэсэн нь ийнхүү биелэлээ олж байна.

Тус компани  2017 онд нийт 3.409 даатгуулагчдад 4.06 тэрбум төгрөгийн хохирлыг төлж барагдуулан, даатгалын гэрээний үүргээ амжилттай биелүүлжээ.

Хувьцааны талаарх мэдээлэл:

  • IPO-ийн андеррайтэраар “БиДиСЕК ҮЦК” ХХК
  • Хуулийн зөвлөхөөр өмгөөллийн “ИЭлСи” ХХН
  •  Үнэлгээний байгууллагаар “БДО Аудит” ХХК
  • Аудитын байгууллагаар “Далайван аудит” ХХК тус тус ажиллаж байна.

Ард Даатгал компанийн түүхэн замнал:

  • 1994 онд: Ард Даатгал ХХК нь Монголын анхны хувийн даатгалын компани болж байгуулагдав.
  •  2004 онд: Хөрөнгө, санхүүгийн зах зээл дээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Их Британийн Виттингтон групп тус компанид хөрөнгө оруулалт хийж хувь нийлүүлэгч болсноор улсдаа гадаадын хөрөнгө оруулалттай анхны даатгалын компани болов. Эдүгээ Европын даатгалын зах зээлийн шилдэг туршлага, олон улсын ноу хау-г Монгол улсын даатгалын зах зээлд нэвтрүүлээд байна.
  •  2011 онд: Ард Даатгал ХХК нь Гранд Даатгал ХХК-ийг өөртөө нэгтгэн үйл ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлж даатгалын салбарт анхны нэгдлийг амжилттай хэрэгжүүлэв.
  •  2015 онд: Ард Санхүүгийн Нэгдэл хэмээх хүчирхэг санхүүгийн нэгдлийн бүрэлдэхүүнд нэгдэж бүтэц зохион байгуулалтын хувьд өөрчлөгдөн хэрэглэгч, харилцагчиддаа улам бүр ойртов.
  •  2017 онд: 24 салбар, 238 төлөөлөгчөөр дамжуулан 63,633 харилцагчдад 50 гаруй бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэн хамтран ажиллаж байна.

Давуу тал:

  •  Даатгалын салбарт олон жилийн туршлагатай Монголын анхдагч компани
  • 2017 онд  Hannover re, MSH International компаниудтай хамтран Ard Medicare олон улсын эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүнийг амжилттай нэвтрүүлэв. Ингэснээр 2 орны 33 эмнэлгээр үйлчлүүлэх боломж бүрдэв.
  • 2017 онд Хөдөө Аж Ахуйн Давхар Даатгал ХК-тай хамтран газар тариалангийн даатгалыг Монгол улсын  даатгалын зах зээл дээр анх удаа хэрэгжүүлэх ажилд амжилттай оролцож дөрвөн аж ахуйн нэгжид 211 сая төгрөгийн нөхөн төлбөр олгожээ.
  • 2016 оноос Малын индексжүүлсэн даатгалын борлуулалтанд оролцож эхэлсэн бөгөөд давхардсан тоогоор 889 малчин өрхийн 239 мянган толгой малыг даатгалд хамруулж, зуд болон байгалийн бусад төрлийн давагдашгүй хүчин зүйлээс хамгаалан ажиллаж байна.                      
  • Ард Даатгал компани гэнэтийн ослын, жуулчдын гэнэтийн осол, эрүүл мэнд, хөрөнгө, барилга угсралт, тээврийн хэрэгсэл, ачаа, зорчин явагч тээвэрлэгчийн хариуцлага, зочид буудлын эзний хариуцлага, гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлага, давхар даатгалын гэсэн даатгалын цогц үйлчилгээг үзүүлж байна.
  •  Тус компани нийслэл төдийгүй 21 аймагт салбар ажиллуулж байна. 
  • “Монгол шуудан” компанитай стратегийн түншлэлийн гэрээний дагуу орон даяар шуудангийн салбаруудаар дамжуулан даатгалын бүх төрлийн бүтээгдэхүүн түгээн ажиллаж байна.
  •   Ард холдингс санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
  • Ард Даатгал ХХК сул хөрөнгөө ашигтай зарцуулж байгаа нь дараах тоон баримтаар илэрхийлэгдэнэ. Өгөөжийг тооцохдоо хөрөнгө оруулалтын орлогыг нийт хөрөнгө оруулалтын дүнд харьцуулан тооцсон бөгөөд 2016 онд 30.02 хувь болон 2017 онд 31.85 хувьтай гарчээ.

Үнэт цаасны арилжаанд хэрхэн оролцох вэ?

Хувьцаа худалдан авах хөрөнгө оруулагчид дараах зааврын дагуу анхдагч зах зээлийн арилжаанд оролцоно. 

 
Холбоотой мэдээ