top banner

Хууль


Шүүхүүд ноцтой анхаарал татсан хэргүүдийг шийдсэн мэдээллээ өглөө Хууль
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хэвлэлийн бага хуралд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг,Тамгын газрын дарга Н.Чулуунжав, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Энхбаяр нар оролцож "Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдийн 2018 оны 1 дүгээр улирлын шүүн таслах ажлын дүн мэдээ, олны анхаарал татсан эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн байдал, хэвлэлийн бага хурлын зорилго, ач холбогдлын талаар танилцуулсан юм.
2018-04-23

Сурталчилгаа
Монгол брэнд