top banner
Шуурхай мэдээ

Дархан-Уул


“Цэнхэр халим” тоглоомд уруу татагдахгүй байхыг уриалав Дархан-Уул
Зураг
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим ГХУСАЗСЗ хамтарч “Өсвөр үе-Бидний ирээдүй” сэдэвт хэлэлцүүлэг хийв. Уг хэлэлцүүлгийн эхний шат нь тус аймгийн бүх ерөнхий боловсролын сургууль тус бүрт зохион байгуулж сурагч нэг бүрийн саналыг авч нэгтгээд тэдгээрийн төлөөлөл ахлах ангийн 110 гаруй сурагчдыг хамруулсан нэгдсэн зөвлөгөөн хийж байгаа нь энэ юм.  Хэлэлцүүлгийн эхэнд “Өсвөр насны хүүхэд залуусыг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цаашид анхаарах асуудал” сэдвээр Цагдаагийн газрын ГБХХГУС ахлах байцаагч, цагдаагийн хошууч Р.Мөнхтуяа, “Өсвөр насны сурагчдыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж гэр бүл хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдвээр ГБХЗХГ-ын мэргэжилтэн Б.Соёлмаа нар тус тус мэдээлэл хийсэн юм.
2017-05-22 52

Сурталчилгаа
Монгол брэнд