Welcome to MONTSAME News Agency

Гадаад мэдээ

2017 / 01 / 16 |

ХЗДХЯ-наас даваа гариг бүрт уламжлал болгон зохион байгуулдаг “Хууль төрөхийн өмнө” энэ удаагийн хэлэлцүүлгээр Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг авч хэлэлцлээ.

2017 / 01 / 16 |

Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжааг “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 25 хувьцаат компанийн 27,186 ширхэг хувьцаа арилжиж нийт 13 сая 272 808 төгрөгийн гүйлгээ хийсэн байна.

2017 / 01 / 16 |

Говь брэнд цагаан сарын хямдралаа зарлажээ. Тодруулбал тус хямдрал Улсын их дэлгүүрийн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 16-19-ны өдрүүдэд үргэлжлэх юм байна.

2017 / 01 / 16 |

   Санхүүгийн зохицуулах хорооноос шинэ оны анхны хуралдаанаа хийж 30 орчим асуудлыг шийдвэрлэсэн байна.

2017 / 01 / 16 |

Гадаадын иргэн, харьяатын газраас виз олгох, хувийн урилга олгох үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэхээр болсон байна.

2017 / 01 / 16 |

Талийгаач С.Зоригийн хэрэгт холбогдуулан Т.Чимгээ, О.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт анхан шатны шүүхээс 24-25 жилийн ял оноосон. Шүүхийн энэхүү шийдвэртэй ар гэрийнхэн нь санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

2017 / 01 / 16 |

“Зон олны нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай иргэн Э.Одбаяр нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх өнөөдөр хянан хэлэлцлээ.

2017 / 01 / 16 |

Монголын боксын холбоо /МБХ/-ны ээлжит их хурал өнөөдөр МҮОХ-ны байранд болж ерөнхийлөгчөөр Д.Бат-Эрдэнэ улиран сонгогдлоо.

2017 / 01 / 16 |

Хөгжмийн зохиолч О.Эрдэнээ "Миний найз бүсгүйчүүд" дөрөв дэх бие даасан цомгоо саяхан өлгийдөж авчээ.

2017 / 01 / 16 |

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2017 оны улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд өнөөдөр эхэлсэн бөгөөд шилдэг жүдоч Д.Төмөрхүлэг, Г.Болдбаатар нар эхний тойрогтоо ялагдлаа.

2017 / 01 / 16 |

Дундговь аймгийн “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театр уран бүтээлч хүүхдүүдийнхээ тоглолтыг ирэх зун жуулчдад сонирхуулахаар аялал жуулчлалын маршрутад оруулж байна.

2017 / 01 / 16 |

Улсын сайн малчин шалгаруулах болзолд өөрчлөлт орж, улсын аварга малчин шалгаруулах болсонтой холбогдуулан Дундговь аймгийн сайн  малчин шалгаруулах журмыг шинэчлэн гаргасан байна.

2017 / 01 / 16 |

Томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан 0- 5 хүртэлх насны хүүхдэд уулгах дан найрлагатай эмийн үнийг хөнгөлөх тухай тогтоолыг Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл гаргасан. Энэ тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг аймгийн ЭМГ- ын даргын албан бичгээр эрүүл мэндийн байгууллагуудад үүрэг болгосон байна.

2017 / 01 / 16 |

Цас хагалах болон автомашин чирэх зориулалтаар ашиглах Foton маркийн дунд оврын тракторыг ОБЕГ Дундговь аймгийн Онцгой байдлын газарт хүлээлгэн өгсөн байна.Хангайн бүсийн голдуухан аймгуудын ОБГ- т ийм трактор өгсөн бөгөөд говийн бүсээс Дундговь аймагт ногджээ.

2017 / 01 / 16 |

Ховд аймгийн Мэргэжлийн Хяналтын газар 2005-2010 он хүртэл аймгийн ЗДТГ-ын байранд байрладаг байсан юм. 2010 оноос тус хэлтэс шинэ хоёр давхар ажлын байр байртай болж тусдаа гарсан юм. Гэтэл дахин 2016 онд дөрвөн давхар шинэ байр ашиглалтад орж гурав дахь байрандаа нүүж орлоо.

2017 / 01 / 16 |

Завханы Сонгино сумын дунд сургуулийн суралцагчдын эцэг,эхчүүдийн зөвлөгөөн боллоо.

2017 / 01 / 16 |

Увс аймгийн Улаангом сумын цэцэрлэгийн залуу багш нар санаачлан хэрэглэсэн ногооныхоо хальсыг цуглуулж малчин өрхүүдэд өгөх сайн үйлсийн аяныг өнгөрсөн долоо хоногоос эхлүүлээд байна.

2017 / 01 / 16 |

Энэ онд Мандалговь хотод шинэ цэвэрлэх байгууламж барих томоохон ажил Барилга хот байгуулалтын сайдын Дундговь аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээнд тусгагджээ.

2017 / 01 / 16 |

Дорнод аймгийн хэмжээнд 10-аад суманд цагаан зудтай байгаагаас шалтгаалан нийт малчин өрхийн 9,6 хувь буюу 425 өрхийн 282,7 мянган толгой мал отроор өвөлжиж байна. Малаа дагаад 1146 хүн оторт гарчээ.

2017 / 01 / 16 |

Он гарснаас хойш  Ховд аймагт ханиад томуу, амьсгалын замын өвчлөл нэмэгдэж БОЭТ-ийн Хүүхдийн тасаг ачаалал ихтэй ажиллаж байна. Хүүхдийн  45 ортой тус тасагт энэ  оны 01-р сарын 14-ний байдлаар 78 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бол тасгийн амбулаториор өдөртөө 0-5 насны 100-150 хүүхэд үзүүлж, зөвлөгөө авч байна. 

Бусад мэдээ

2017 / 01 / 13 |

Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар, ИТХ, аймгийн Угсаатны зүйн музейтэй хамтран АИХ-ын депутатуудын эдэлж хэрэглэж байсан эд зүйлсийн үзэсгэлэнг гарган олон нийтэд танилцууллаа.

2017 / 01 / 07 |

НҮБ./TASS/. Палестины эзлэгдсэн газар нутагт еврейн суурингууд барьж байгаагаа нэн даруй зогсоохыг шаардсан тогтоолыг НҮБ-ын Аюулгүй Зөвлөл баталсны хариуд Израиль улс тус байгууллагын төсөвт төлдөг татварынхаа хэмжээг 6 сая доллароор бууруулах шийдвэр гаргалаа. Энэ тухай НҮБ-д суугаа Израилийн Байнгын төлөөлөгчийн газар мэдэгдсэн байна.

2017 / 01 / 04 |

Хотын дарга С.Батболд, Эрчим хүчний сайд П.Ганхүү нар 2017-2020 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

2017 / 01 / 12 |

УИХ-ын чуулганы хуралдаан цаг сунган хуралдаж байна.

2017 / 01 / 10 |

Хорт утаа, дэгдэмхий бодис, тоос шороог энгийн амны хаалтаас 10 дахин илүү шүүх “Доктор маск”-ыг MCPT компанийн инженерүүд бүтээжээ.

2017 / 01 / 07 |

Дорноговь аймгийн Статистикийн хэлстийн гаргасан мэдээллээс үзэхэд  2016 оны жилийн эцсийн байдлаар  аймгийн хүн ам  66,6 мянга болж нэмэгдэв.

2017 / 01 / 04 |

НЬЮ-ЙОРК. /Sputnik/. АНУ-ын Нью-Йорк хотын гурван иргэн он солигдох шөнө тус хотын Баруун 36 дугаар гудамжин дахь үнэт эдлэлийн дэлгүүрийг ухаж, наад зах нь 6 сая доллароор үнэлэгдэх үнэт чулуун эдлэлүүдийг хулгайлсан байна.

2017 / 01 / 08 |

Баярын өдрүүдэд Өвөрхангай аймагт зам тээврийн осолтой холбоотой гурван хэрэг гарчээ. Уянга сумын Арбулаг гэх газар нэгэн иргэн замгүй огцом уруу газар мотоциклтой бууж яваад “нисэж” нас барсныг Цагдаагийн газар шалгаж байна.

2017 / 01 / 05 |

НЬЮ-ЙОРК. /Nikkei/. Энэ онд дэлхий дахинд аюул учруулах хамгийн том эрсдлээр Дональд Трампын удирдсан АНУ-ыг нэрлэж байна.

2017 / 01 / 16 |

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ыг баримтлан аймгийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албанд анх орсон албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо.

2017 / 01 / 05 |

ВАШИНГТОН. /Kyodo/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш нар анх удаагаа утсаар ярилаа.

2017 / 01 / 12 |

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасаг 45 ортой боловч өнөөдрийн байдлаар 66 хүүхэд томуу, томуу төст өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хүүхдийн өвчлөл 2 дахин нэмэгджээ.

No front page content has been created yet.