Welcome to MONTSAME News Agency

Гадаад мэдээ

2017 / 03 / 27 |

Дэлхийн театрын өдөр өнөөдөр тохиож байна. УДЭТ-ын уран бүтээлчид эл өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаар хэвлэлийн хурал хийв.

2017 / 03 / 27 |

Улаанбаатар / МОНЦАМЭ/. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа орон нутаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба, хэсгийн дараах тойргуудад ”Шийдвэр гүйцэтгэгч”-ийн сонгон шалгаруулалт зарлаж байна.

2017 / 03 / 27 |

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын орчин цагийн утга зохиолын төлөөлөл болох яруу найрагч Л.Өлзийтөгсийн “Аквариум” нэртэй өгүүллэгийн түүвэр франц хэлнээ хэвлэгдэн худалдаанд гарч буйг тохиолдуулан Монгол Улсаас Франц Улсад суугаа Элчин сайдын яам зохиолч Л.Өлзийтөгс, орчуулагч Р.Мөнхзул, Бореалиа хэвлэлийн газрын редактор Эмили Маж нартай уулзалт зохион байгууллаа.

2017 / 03 / 27 |

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Серби Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Батбаяр Бүгд Найрамдах Серби Улсын Ерөнхийлөгч Томислав Николичид Итгэмжлэх жуух бичгээ барив.

2017 / 03 / 27 |

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн СБД-ийн 29 дүгээр бүрэн дунд сургуулийн сурагчид өнөө өглөө хичээл хаялт зарлаж, сургуулийнхаа хашаанд жагсаал хийлээ.

2017 / 03 / 27 |

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх өнөөдөр Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн/МУЗН/ үйл ажиллагаатай танилцлаа.

2017 / 03 / 27 |

Улаанбаатар / МОНЦАМЭ/. ШШГЕГ “Мэдээллийн цаг” арга хэмжээ зохион байгуулдаг болсон. Ажилтан,албан хаагчдынхаа хүсэл сонирхлын дагуу цуврал уулзалт хийж байна.

2017 / 03 / 27 |

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Английн Ливерпүүл хотноо энэ сарын 30-наас ирэх сарын 02-нд болох “Даян дэлхийн ногоонтнуудын дөрөвдүгээр их хурал”-д Монголын ногоон нам (МНН)-ын 12 төлөөлөгч оролцох болжээ.

2017 / 03 / 27 |

Улаанбаатар / МОНЦАМЭ/. Өнгөрөгч амралтын өдрүүдэд Замын цагдаагийн алба нийт 509 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 388 дуудлага бүртгэгдсэн бол осол, хэргийн улмаас 16 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна.

2017 / 03 / 27 |

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд хамтран шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүй хурдан морины өвөл, хаврын уралдаан зохион байгуулсан иргэн, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд хариуцлага хүлээлгэхээр Захиргааны хэргийн шүүхэд ханджээ. 

2017 / 03 / 27 |

Булган /МОНЦАМЭ/ . Булган аймгийн ЗДТГ аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн угтаж ахмад дайчдаа алдаршуулах зорилгоор Батлан хамгаалахын төв архивт дайнд оролцсон хүмүүсийн мэдээллийг авах хүсэлт гаргасан байна. Эдгээр баримтыг Батлан хамгаалахын төв архивын дарга, хурандаа З.Эрдэнэбат Булган аймгийн Засаг дарга З.Батзоригт гардуулж өглөө.

2017 / 03 / 27 |

Дундговь/МОНЦАМЭ/  Малчин айлын гэр шатаж,  таван настай хүүхэд эндсэн харамсалтай явдал өнгөрөгч амралтын өдөр Сайхан- Овоо сумын нутагт гарлаа.

2017 / 03 / 27 |

Дундговь/МОНЦАМЭ/  Хулд сумын Олдох багийн нутаг Олгойн худаг хэмээх газар үхрийн галзуу өвчний тохиолдол гарч, сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоов.

Энэ сарын 21- нд  галзуу өвчний шинж тэмдэг илэрсэн үхрээс дээж авч УМЭАЦ- ийн төв лаборторид шинжлүүлсэн бөгөөд  галзуу өвчин мөн болохыг тогтоосон хариуг 24- ны өдөр ирүүлж,  өнгөрөгч баасан гаригаас хорио цээрийн дэглэмийг эхлүүлсэн байна.

2017 / 03 / 27 |

Хөвсгөл /МОНЦАМЭ/ Цас их орсны улмаас Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Улаан-Уул, Рэнчинлхүмбэ, Галт, Баянзүрх зэрэг суманд хаваржилтын байдал хүндэрч малын хорогдол нэмэгдсээр байна

2017 / 03 / 27 |

Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Мөрөн суманд авто тээврийн хэрэгсэл олширч албан ёсны бүртгэлтэй 8000 гаруй тээврийн хэрэгсэл байдаг байна.

2017 / 03 / 27 |

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баня-Өлгий аймгийн Эрчим ус БӨ ХХК ньКВКС-20/150” нэртэй цоо шинэ гурав дахь зуухаа ашиглалтад хүлээж авах ажиллагаа боллоо.

2017 / 03 / 26 |

Дархан-Уул /МОНЦАМЭ/ Дархан -Уулаймгийн Дархан сумын Онцгой комисс өргөтгөсөн хуралдаан хийж “Цахилгаан менингит” өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргав.

2017 / 03 / 26 |

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг газар тариалангийн аж ахуйг хөгжүүлэх зорилгоор сум бүрт 10 га газар шийдэж өгсөн байна.

2017 / 03 / 25 |

Дорноговь /МОНЦАМЭ/.Хаврын урин дулаан цаг ирж монгол орон даяар мал төллөж эхэлж байна. Дорноговь аймагт 766 мянга гаруй хээлтэгч мал буйгаас энэ оны гуравдугаар сарын 24-ний байдлаар 26 мянган эх мал төллөж, мал төллөх явц 3.4 хувьд хүрчээ.

2017 / 03 / 25 |

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс болон хууль сахиулах байгууллагуудын “Нээлттэй өдөрлөг” маргааш болно. Тодруулбал, тус арга хэмжээ “Баруун бүсийн худалдааны төв”-д энэ сарын 26-ны өдрийн 12.00-16.00 цагийн хооронд болох аж.

Бусад мэдээ

2017 / 03 / 22 |

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр шөнөдөө нийт нутгаар, маргааш өдөр нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, нутгийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурах тул малчид, тээвэрчид, иргэдэд анхааруулга хүргүүллээ.

2017 / 03 / 23 |

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн бүх багийн Засаг дарга нарыг цэргийн бэлтгэл сургуулилтад хамрууллаа.

2017 / 03 / 14 |

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн байгалын  есөн гайхамшгийн нэг Даланжаргалан сум дахь Их нартын байгалийн нөөц газар.

2017 / 03 / 16 |

ГХЯ-ны Консулын газраас Беларусь, ОХУ-ын хооронд зорчих монгол иргэдэд хандсан анхааруулга гаргажээ.

2017 / 03 / 21 |

Улаагнбаатар/МОНЦАМЭ/.Эрчим хүчний сайд П.Ганхүү Наурыз баярыг угтан салбартаа ажилладаг Казах иргэдийн төлөөллийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

2017 / 03 / 20 |

Булган /МОНЦАМЭ/ Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн Булган аймагт ажиллахдаа “Булган хотын дэд бүтэц сайн, хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт муу байна” гэж дүгнэлээ.

2017 / 03 / 21 |

НЬЮ-ЙОРК. /ТАСС/. 2001 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр АНУ-д болсон террорист халдлагын улмаас амиа алдсан хүмүүсийн төрөл төрөгсөд Саудын Аравийн эрх баригчдыг “Аль Каида” бүлэглэлийг дэмжсэн гэж буруутган шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. 800 гаруй хүний хамтарсан нэхэмжлэлийг даваа гарагт Нью-Йорк хотын Манхэттен дүүргийн холбооны шүүхэд гаргажээ.

2017 / 03 / 13 |

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан Ардчилсан намын дарга С.Эрдэнэд хандаж нээлттэй захидал илгээжээ.

2017 / 03 / 16 |

Нийслэлийн Соёл урлагийн газар болон Боловсролын газар, “Өөрчлөлтийг шинэчлэгч төв” ТББ хамтран нийслэлийн ЕБС-ийн багш нарын дунд “Зөв зан чанар-Хотын соёл” илтгэлийн уралдаан зарлалаа.

2017 / 03 / 19 |

Хэнтий /МОНЦАМЭ/. Эзэн Чингис хааны тоонот нутаг Хэнтий аймгийн Дадал суманд насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн албан ёсоор нээлтээ хийлээ.

2017 / 03 / 21 |

Завхан /МОНЦАМЭ/.Завхан аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж Цагаанхайрхан сумыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.

2017 / 03 / 18 |

Дархан-Уул /МОНЦАМЭ/ Дархан-Уул аймгийн ЗДТГ, Цэргийн штаб хамтарч зохион байгуулсан “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт Хүчний 96 жилийн ойн баярыг тохиолдуулж тус аймгийн үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын цэргийн хүрээний ёслолын жагсаал Дархан хотын “Найрамдал” талбайд болов.

No front page content has been created yet.