Welcome to MONTSAME News Agency

Гадаад мэдээ

2017 / 03 / 27 |

Дэлхийн театрын өдөр өнөөдөр тохиож байна. УДЭТ-ын уран бүтээлчид эл өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаар хэвлэлийн хурал хийв.

2017 / 03 / 27 |

Улаанбаатар / МОНЦАМЭ/. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа орон нутаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба, хэсгийн дараах тойргуудад ”Шийдвэр гүйцэтгэгч”-ийн сонгон шалгаруулалт зарлаж байна.

2017 / 03 / 27 |

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын орчин цагийн утга зохиолын төлөөлөл болох яруу найрагч Л.Өлзийтөгсийн “Аквариум” нэртэй өгүүллэгийн түүвэр франц хэлнээ хэвлэгдэн худалдаанд гарч буйг тохиолдуулан Монгол Улсаас Франц Улсад суугаа Элчин сайдын яам зохиолч Л.Өлзийтөгс, орчуулагч Р.Мөнхзул, Бореалиа хэвлэлийн газрын редактор Эмили Маж нартай уулзалт зохион байгууллаа.

2017 / 03 / 27 |

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Серби Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Батбаяр Бүгд Найрамдах Серби Улсын Ерөнхийлөгч Томислав Николичид Итгэмжлэх жуух бичгээ барив.

2017 / 03 / 27 |

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн СБД-ийн 29 дүгээр бүрэн дунд сургуулийн сурагчид өнөө өглөө хичээл хаялт зарлаж, сургуулийнхаа хашаанд жагсаал хийлээ.

2017 / 03 / 27 |

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх өнөөдөр Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн/МУЗН/ үйл ажиллагаатай танилцлаа.

2017 / 03 / 27 |

Улаанбаатар / МОНЦАМЭ/. ШШГЕГ “Мэдээллийн цаг” арга хэмжээ зохион байгуулдаг болсон. Ажилтан,албан хаагчдынхаа хүсэл сонирхлын дагуу цуврал уулзалт хийж байна.

2017 / 03 / 27 |

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Английн Ливерпүүл хотноо энэ сарын 30-наас ирэх сарын 02-нд болох “Даян дэлхийн ногоонтнуудын дөрөвдүгээр их хурал”-д Монголын ногоон нам (МНН)-ын 12 төлөөлөгч оролцох болжээ.

2017 / 03 / 27 |

Улаанбаатар / МОНЦАМЭ/. Өнгөрөгч амралтын өдрүүдэд Замын цагдаагийн алба нийт 509 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 388 дуудлага бүртгэгдсэн бол осол, хэргийн улмаас 16 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна.

2017 / 03 / 27 |

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд хамтран шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүй хурдан морины өвөл, хаврын уралдаан зохион байгуулсан иргэн, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд хариуцлага хүлээлгэхээр Захиргааны хэргийн шүүхэд ханджээ. 

2017 / 03 / 27 |

Булган /МОНЦАМЭ/ . Булган аймгийн ЗДТГ аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн угтаж ахмад дайчдаа алдаршуулах зорилгоор Батлан хамгаалахын төв архивт дайнд оролцсон хүмүүсийн мэдээллийг авах хүсэлт гаргасан байна. Эдгээр баримтыг Батлан хамгаалахын төв архивын дарга, хурандаа З.Эрдэнэбат Булган аймгийн Засаг дарга З.Батзоригт гардуулж өглөө.

2017 / 03 / 27 |

Дундговь/МОНЦАМЭ/  Малчин айлын гэр шатаж,  таван настай хүүхэд эндсэн харамсалтай явдал өнгөрөгч амралтын өдөр Сайхан- Овоо сумын нутагт гарлаа.

2017 / 03 / 27 |

Дундговь/МОНЦАМЭ/  Хулд сумын Олдох багийн нутаг Олгойн худаг хэмээх газар үхрийн галзуу өвчний тохиолдол гарч, сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоов.

Энэ сарын 21- нд  галзуу өвчний шинж тэмдэг илэрсэн үхрээс дээж авч УМЭАЦ- ийн төв лаборторид шинжлүүлсэн бөгөөд  галзуу өвчин мөн болохыг тогтоосон хариуг 24- ны өдөр ирүүлж,  өнгөрөгч баасан гаригаас хорио цээрийн дэглэмийг эхлүүлсэн байна.

2017 / 03 / 27 |

Хөвсгөл /МОНЦАМЭ/ Цас их орсны улмаас Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Улаан-Уул, Рэнчинлхүмбэ, Галт, Баянзүрх зэрэг суманд хаваржилтын байдал хүндэрч малын хорогдол нэмэгдсээр байна

2017 / 03 / 27 |

Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Мөрөн суманд авто тээврийн хэрэгсэл олширч албан ёсны бүртгэлтэй 8000 гаруй тээврийн хэрэгсэл байдаг байна.

2017 / 03 / 27 |

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баня-Өлгий аймгийн Эрчим ус БӨ ХХК ньКВКС-20/150” нэртэй цоо шинэ гурав дахь зуухаа ашиглалтад хүлээж авах ажиллагаа боллоо.

2017 / 03 / 26 |

Дархан-Уул /МОНЦАМЭ/ Дархан -Уулаймгийн Дархан сумын Онцгой комисс өргөтгөсөн хуралдаан хийж “Цахилгаан менингит” өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргав.

2017 / 03 / 26 |

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг газар тариалангийн аж ахуйг хөгжүүлэх зорилгоор сум бүрт 10 га газар шийдэж өгсөн байна.

2017 / 03 / 25 |

Дорноговь /МОНЦАМЭ/.Хаврын урин дулаан цаг ирж монгол орон даяар мал төллөж эхэлж байна. Дорноговь аймагт 766 мянга гаруй хээлтэгч мал буйгаас энэ оны гуравдугаар сарын 24-ний байдлаар 26 мянган эх мал төллөж, мал төллөх явц 3.4 хувьд хүрчээ.

2017 / 03 / 25 |

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс болон хууль сахиулах байгууллагуудын “Нээлттэй өдөрлөг” маргааш болно. Тодруулбал, тус арга хэмжээ “Баруун бүсийн худалдааны төв”-д энэ сарын 26-ны өдрийн 12.00-16.00 цагийн хооронд болох аж.

Бусад мэдээ

2017 / 03 / 24 |

ТОКИО. /ТАСС/. Японы Ардчилсан нам болон Коммунист нам зэрэг сөрөг хүчний дөрвөн нам тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн эхнэр Акиэ Абэг улс төрийн дуулианы бай болоод байгаа "Моритомо гакуэн" гэдэг үндсэрхэг үзэлтнүүдийн байгууллагатай холбоотой хэргээр парламентад мэдүүлэг өгөхийг шаарджээ.

2017 / 03 / 22 |

Дундговь/МОНЦАМЭ/ Ирэх зун Монгол Улсад болох Ази Номхон далайн бүсийн скаутуудын 31- р жемборид Дундговь аймгаас 100 хүүхэд оролцоно. Дэлхийн 30 гаруй орны хүүхэд залуучууд хүрэлцэн ирж оролцох энэ томоохон үйл ажиллагаанд хүүхдүүдээ оролцуулахад зохион байгуулалт болоод бусад дэмжлэгийг үзүүлнэ гэдгээ аймгийн Засаг дарга О. Бат- Эрдэнэ илэрхийлжээ.

2017 / 03 / 16 |

АСТАНА. /КАЗИНФОРМ/. БНХАУ-ын Урумчи хотын оршин суугч нэгэн залуу 159 мянган доллароор 33 тонн жинтэй чулуу худалдан авч найз бүсгүйдээ бэлэглээд, түүнд гэрлэх санал тавьжээ.  

2017 / 03 / 20 |

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын урамшууллын сугалааны 2017 оны 2 дахь тохирол өчигдөр буюу энэ сарын 19-нд явагдаж, 10 мянга, 377 азтан тодров.

2017 / 03 / 20 |

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг энэ сарын 17-ны өдрөөс эхлэн БСШУСЯ-нд ажиллаж байна.

2017 / 03 / 16 |

Дорнод /МОНЦАМЭ/. Өнгөрсөн сарын байдлаар Дорнод аймагт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 1-р сараас 1.3 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 3 хувь, жилийн эцсээс 3,4 хувиар өсчээ.

2017 / 03 / 14 |

Өвлийн Спорт загасчлалын  “Пресс Фиш Цом -2017”  олон улсын тэмцээн сарын 24-27-нд Хөвсгөл аймгийн  Ханх сумын  нутаг  “Хороо” голын  адагт Хөвсгөл нуурын мөсөн дээр болно.

2017 / 03 / 15 |

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр мэндэлсэн бяцхан иргэддээ Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат бэлэг илгээснийг өнөөдөр буюу 15-ны өдөр аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа гардуулан өглөө.

2017 / 03 / 23 |

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд тэргүүтэй УИХ, Засгийн газрын гишүүд өчигдөр Ховд аймгийн төв дэх Баруун бүсийн оношлогооны төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

2017 / 03 / 15 |

Бельгийн Вант Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яам Европын Ази судлалын хүрээлэнтэй хамтран зохиолч Л.Өлзийтөгсийн “Аквариум” нэртэй өгүүллэгийн түүврийн танилцуулгыг 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Брюссель хотноо зохион байгуулав.

2017 / 03 / 22 |

Дорнод /МОНЦАМЭ/. Монгол цэргийн өдөр, олон улсын  эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан аймаг орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан зарим хүнийг Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнасныг Дорнод аймгийн удирдлагууд гардуулан өглөө.

2017 / 03 / 25 |

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ жил 40 гаруй мянган төгсөгч ЭЕШ өгөх тооцоог Боловсролын үнэлгээний төвөөс гаргаад байна. МУИС-ийн хувьд 2017-2018 оны хичээлийн жилийн элсэгчдээ ирэх тавдугаар сарын 01-нээс онлайнаар http://burtgel.num.edu.mn хаягаар бүртгэж эхэлнэ.

No front page content has been created yet.