Welcome to MONTSAME News Agency

Гадаад мэдээ

2017 / 03 / 27 |

Дэлхийн театрын өдөр өнөөдөр тохиож байна. УДЭТ-ын уран бүтээлчид эл өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаар хэвлэлийн хурал хийв.

2017 / 03 / 27 |

Улаанбаатар / МОНЦАМЭ/. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа орон нутаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба, хэсгийн дараах тойргуудад ”Шийдвэр гүйцэтгэгч”-ийн сонгон шалгаруулалт зарлаж байна.

2017 / 03 / 27 |

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын орчин цагийн утга зохиолын төлөөлөл болох яруу найрагч Л.Өлзийтөгсийн “Аквариум” нэртэй өгүүллэгийн түүвэр франц хэлнээ хэвлэгдэн худалдаанд гарч буйг тохиолдуулан Монгол Улсаас Франц Улсад суугаа Элчин сайдын яам зохиолч Л.Өлзийтөгс, орчуулагч Р.Мөнхзул, Бореалиа хэвлэлийн газрын редактор Эмили Маж нартай уулзалт зохион байгууллаа.

2017 / 03 / 27 |

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Серби Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Батбаяр Бүгд Найрамдах Серби Улсын Ерөнхийлөгч Томислав Николичид Итгэмжлэх жуух бичгээ барив.

2017 / 03 / 27 |

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн СБД-ийн 29 дүгээр бүрэн дунд сургуулийн сурагчид өнөө өглөө хичээл хаялт зарлаж, сургуулийнхаа хашаанд жагсаал хийлээ.

2017 / 03 / 27 |

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх өнөөдөр Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн/МУЗН/ үйл ажиллагаатай танилцлаа.

2017 / 03 / 27 |

Улаанбаатар / МОНЦАМЭ/. ШШГЕГ “Мэдээллийн цаг” арга хэмжээ зохион байгуулдаг болсон. Ажилтан,албан хаагчдынхаа хүсэл сонирхлын дагуу цуврал уулзалт хийж байна.

2017 / 03 / 27 |

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Английн Ливерпүүл хотноо энэ сарын 30-наас ирэх сарын 02-нд болох “Даян дэлхийн ногоонтнуудын дөрөвдүгээр их хурал”-д Монголын ногоон нам (МНН)-ын 12 төлөөлөгч оролцох болжээ.

2017 / 03 / 27 |

Улаанбаатар / МОНЦАМЭ/. Өнгөрөгч амралтын өдрүүдэд Замын цагдаагийн алба нийт 509 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 388 дуудлага бүртгэгдсэн бол осол, хэргийн улмаас 16 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна.

2017 / 03 / 27 |

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд хамтран шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүй хурдан морины өвөл, хаврын уралдаан зохион байгуулсан иргэн, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд хариуцлага хүлээлгэхээр Захиргааны хэргийн шүүхэд ханджээ. 

2017 / 03 / 27 |

Булган /МОНЦАМЭ/ . Булган аймгийн ЗДТГ аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн угтаж ахмад дайчдаа алдаршуулах зорилгоор Батлан хамгаалахын төв архивт дайнд оролцсон хүмүүсийн мэдээллийг авах хүсэлт гаргасан байна. Эдгээр баримтыг Батлан хамгаалахын төв архивын дарга, хурандаа З.Эрдэнэбат Булган аймгийн Засаг дарга З.Батзоригт гардуулж өглөө.

2017 / 03 / 27 |

Дундговь/МОНЦАМЭ/  Малчин айлын гэр шатаж,  таван настай хүүхэд эндсэн харамсалтай явдал өнгөрөгч амралтын өдөр Сайхан- Овоо сумын нутагт гарлаа.

2017 / 03 / 27 |

Дундговь/МОНЦАМЭ/  Хулд сумын Олдох багийн нутаг Олгойн худаг хэмээх газар үхрийн галзуу өвчний тохиолдол гарч, сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоов.

Энэ сарын 21- нд  галзуу өвчний шинж тэмдэг илэрсэн үхрээс дээж авч УМЭАЦ- ийн төв лаборторид шинжлүүлсэн бөгөөд  галзуу өвчин мөн болохыг тогтоосон хариуг 24- ны өдөр ирүүлж,  өнгөрөгч баасан гаригаас хорио цээрийн дэглэмийг эхлүүлсэн байна.

2017 / 03 / 27 |

Хөвсгөл /МОНЦАМЭ/ Цас их орсны улмаас Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Улаан-Уул, Рэнчинлхүмбэ, Галт, Баянзүрх зэрэг суманд хаваржилтын байдал хүндэрч малын хорогдол нэмэгдсээр байна

2017 / 03 / 27 |

Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Мөрөн суманд авто тээврийн хэрэгсэл олширч албан ёсны бүртгэлтэй 8000 гаруй тээврийн хэрэгсэл байдаг байна.

2017 / 03 / 27 |

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баня-Өлгий аймгийн Эрчим ус БӨ ХХК ньКВКС-20/150” нэртэй цоо шинэ гурав дахь зуухаа ашиглалтад хүлээж авах ажиллагаа боллоо.

2017 / 03 / 26 |

Дархан-Уул /МОНЦАМЭ/ Дархан -Уулаймгийн Дархан сумын Онцгой комисс өргөтгөсөн хуралдаан хийж “Цахилгаан менингит” өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргав.

2017 / 03 / 26 |

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг газар тариалангийн аж ахуйг хөгжүүлэх зорилгоор сум бүрт 10 га газар шийдэж өгсөн байна.

2017 / 03 / 25 |

Дорноговь /МОНЦАМЭ/.Хаврын урин дулаан цаг ирж монгол орон даяар мал төллөж эхэлж байна. Дорноговь аймагт 766 мянга гаруй хээлтэгч мал буйгаас энэ оны гуравдугаар сарын 24-ний байдлаар 26 мянган эх мал төллөж, мал төллөх явц 3.4 хувьд хүрчээ.

2017 / 03 / 25 |

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс болон хууль сахиулах байгууллагуудын “Нээлттэй өдөрлөг” маргааш болно. Тодруулбал, тус арга хэмжээ “Баруун бүсийн худалдааны төв”-д энэ сарын 26-ны өдрийн 12.00-16.00 цагийн хооронд болох аж.

Бусад мэдээ

2017 / 03 / 18 |

Улаанбаатар/МОНЦАМЭ/.Хөшигийн хөндий олон улсын шинэ нисэх буудлын төслийн хүрээнд 30 гаруй барилга байгууламжийг ашиглалтад оруулж буй юм.

2017 / 03 / 18 |

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Зэвсэгт хүчний 96 жилийн ой, Монгол цэргийн өдөр өнөөдөр тохиож байна. Эх орноо батлан хамгаалах нэр хүндтэй, хариуцлагатай, ариун үүргийг биелүүлж яваа цэргийн алба хаагчдын баярын өдөр төдийгүй, бүх монгол түмний бахархалт өдөр юм.

2017 / 03 / 20 |

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн "Номун далай" цогцолбор сургуулийн 6в ангийн сурагчид Усаа хайрлахыг уриаллаа.

2017 / 03 / 18 |

Улаанбаатар/МОНЦАМЭ/."Мик Холдинг” ХК-ийн ТУЗ энэ сарын 16-нд хуралдаж нийт 9.8 тэрбум төгрөгийг ногдол ашиг тараахаар тогтоол гаргасан байна.  

2017 / 03 / 21 |

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт 2900 гаруй малчин 2016 онд үндэсний үйлдвэрт тушаасан түүхий эдийнхээ урамшууллыг авчээ.

2017 / 03 / 27 |

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Серби Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Батбаяр Бүгд Найрамдах Серби Улсын Ерөнхийлөгч Томислав Николичид Итгэмжлэх жуух бичгээ барив.

2017 / 03 / 13 |

Хөвсгөл /МОНЦАМЭ Хөвсгөл аймгийн хэмжээнд он гарсаар хулгай дээрмийн шинжтэй 6 хэрэг гарсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байгаа тул аймгийн Цагдаагийн газраас гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тодорхой үе шаттай зохион байгуулж эхэлээ.

2017 / 03 / 17 |

Увс /МОНЦАМЭ/ Увс аймгийн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооноос “Сүүн далай ээж” арга хэмжээг зохион байгууллаа.

2017 / 03 / 20 |

Булган /МОНЦАМЭ/. Хахир өвлийг өнтэй давж хаврын сар золгох үеэр хөдөөгийн амьдрал нэг л сайхан уужуу тайван болдог. Мал төллөж эхлээгүй болохоор цаг завтай байдаг биз ээ.

Бичин жилийн өвлийг давж сайхан хавартай золголоо.

2017 / 03 / 24 |

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр /2017.03.24/ Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж Хүний эрх, эрх чөлөөний талаарх 16 дахь илтгэлийг өргөн барив.

2017 / 03 / 20 |

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Нэгдүгээр бүрэн дунд сургуулийн Монгол бичгийн багш Д.Амаргараг сурагчдынхаа хамтаар Зүүн бүсийн Монгол бичгийн олимиадад амжилттай оролцоод иржээ. Түүний бэлтгэсэн гурван шавь нь тэргүүн, дэд, тусгай байруудыг хүртсэн бол өөрөө мөн багш нарын төрөлд тусгай байрын  шагнал хүртсэн байна.

2017 / 03 / 22 |

СӨҮЛ./Yonhap/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ өөрийг нь албан тушаалаасаа огцроход  хүргэсэн авлигын хэргээр байцаалт өгснийхөө дараа лхагва гарагийн өглөө эрт прокурорын газраас гарч явжээ.

No front page content has been created yet.