Хөлбөмбөгийн шүүгч нар сургалтад хамрагдлаа

PDF version

Хөвсгөл аймагт  Олон улсын хөлбөмбөгийн холбоо, Монголын хөлбөмбөгийн холбооноос хамтран 21 аймаг, дүүргүүдийн хөлбөмбөгийн шүүгч нарын дунд сургалтыг  зохион байгуулж байна.

Онол, дадлага хосолсон энэхүү сургалтыг Олон улсын хөлбөмбөгийн холбооны сургагч багш Розали болон Монголын хөл бөмбөгийн холбооны ажилтнууд хамтран явуулж байгаа бөгөөд зохион байгуулалт, сургалтын хэрэглэгдэхүүн, хөтөлбөр зэрэг нь олон улсын стандартын дагуу өндөр түвшинд хийгдэж байгаагаараа онцлог гэнэ.

Тус аймагт хөгжиж буй спортын нэг нь хөлбөмбөг юм. Хамгийн сүүлийн үеийн стандартын талбайтай учраас цаашид улсын чанартай тэмцээн зохион байгуулах боломжтой гэдгийг Олон улсын хөлбөмбөгийн холбооны багш хэлж байлаа. Сургалтанд хамрагдаж буй шүүгч нар Хөвсгөл аймгийн Хилэнт Мөрөн багтай нөхөрсөг тоглолтыг хийж онол дадлага хосолсон сургалт амжилттай өндөрлөв.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа