Жижиг, дунд үйлдвэрийг хоёр тэрбум төгрөгийн зээлээр дэмжинэ

PDF version

Жижиг, дунд үйлдвэрийг дэмжихэд зориулан Дундговь аймагт 2 тэрбум төгрөг хуваарилагдсан байна. Өнгөрсөн жил 300 сая төгрөг хуваарилагдаж байсан бол энэ онд ийн өсчээ.

Төсөл сонгон шалгаруулах дэд хороо үйлдвэрлэл эрхлэгчдийн төслийг хэзээнээс эхлэн хүлээн авах нь одоогоор тодорхойгүй байна. Энэ тухайд Аж үйлдвэрийн яамны жижиг дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Ж. Мөнхбаяр тодруулахдаа, “ Төсөл сонгон шалгаруулах дэд хороог шинэчлэн байгуулахаар саналыг Аж үйлдвэрийн яаманд хүргүүлсэн. Дэд хороо байгуулагдахаар төсөл хүлээн авч, шалгаруулах хугацааг тодорхойлно” гэлээ.

Төсөл сонгон шалгаруулах дэд хороо дарга, нарийн бичгийн дарга оролцсон таван хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд аймгийн Засаг дарга дэд хороог ахалж, Аж үйлдвэрийн яамны жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн нарийн бичгээр ажиллах юм байна. Гишүүд нь ЗДТГ- ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, Төрийн бус байгууллагын төлөөлөл байх ажээ.

Т. Отгонтуяа