Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийг тохижууллаа

PDF version

Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн нэг өрөөг аймгийн ЭМГ - аас 600 мянган төгрөгийн засвар хийжээ. Мөн "Аифо" тусламжийн байгууллагаас 1.2 сая төгрөгийн зөөлөн тоглоом, сандал ширээ, тавиур, зориулалтын тэргэнцэр, дасгал хөдөлгөөн хийх төхөөрөмж  зэргээр хангажээ.

Дотор тохижилтын санхүүжилт нь хийгдээд 3 жил болсон боловч өрөө танхимын хүрэлцээ байхгүйгээс өнөөдрийг хүртэл хойшлогдож байсан "Аифо"-н тусламж сая хүүхдийн тасагт очлоо. Уг өрөөг тохижуулснаар хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн сэтгэл санааг дэмжин өвчнөө мартах, сатаарах зэргээр хүүхдийн сэтгэл зүйд эерэгээр нөлөөлөх сайн талтай юм байна байна.

                                                                                                                                 П.Батням