Цаатан фестиваль маргааш эхэлнэ

PDF version

Хөвсгөл аймгийн 6 дахь хошуу мал болсон цаа болон цаатан иргэдийн аж амьдралыг гадаад дотоодын иргэдэд сурталчлан таниулах зорилготой “Цаатан фестиваль  2016”  наадам 7 дугаар сарын 6, 7-ны өдөр Хатгал тосгоны Далай тур жуулчны баазад болно.

Энэ үеэр Хөвсгөл аймгийн газар зүйн онцлог цаатан иргэдийн амьдралын хэв маяг цаа бугын онцлогийг харуулсан “Хөвсгөл Монголын Алтан хоймор” уран зураг гар урлалын үзэсгэлэн худалдаа, цаатны отогт зочилж аж амьдралтай танилцах, цааны уралдаан буухиа тэмцээн, морь, цаа буга унах, үхэр тэргээр аялах, бэсрэг наадам, гадаад дотоодын зочид оролцсон цаан поло, “Тайгын эгшиглэн” урлагийн тоглолт, галын наадам бөөгийн дуудлага ёслол зэрэг олон сонирхолтой арга хэмжээг зохион байгуулах ажээ.            

          Б.Гантуяа