Цагаандэлгэр сумын нутагт хорио цээрийн дэглэм тогтоов

PDF version

Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутагт хонины цэцэг өвчин гарсан тул сумын Засаг даргын захирамжаар өчигдрөөс эхлэн хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.

Тус сумын төвөөс 40 гаруй км- т Төв, Говьсүмбэр, Дундговь аймгийн зааг нутагт малчин айлын 80 гаруй хонь өвчилснөөс дээж авч энэ сарын 18- ны өдөр  Улсын Мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборторит явуулсан бөгөөд шинжилгээний хариу 19- ны өдөр гарч, хонины цэцэг өвчин болох нь тогтоогдсон байна. Өчигдөр сумын Засаг дарга захирамж гаргаснаар хорио цээрийн дэглэмийг  30 км- ийн радиусын бүсэд тогтоосон бөгөөд аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Мал эмнэлгийн хэлтсийн хамтарсан ажлын хэсэг тус суманд ажиллаж байна.

Хорио цээрийн дэглэмийн бүсэд 21 айлын 20 гаруй мянган мал багтаж байгаа бөгөөд малын угаалга халдваргүйтгэл, урьдчилан сэргийлэх тарилгыг хийж эхэлсэн гэж сумын Засаг дарга Т. Түмэндэлгэр хэллээ.

Т. Отгонтуяа