Живсэн хүүхдийн цогцсыг олжээ

PDF version

Хөвсгөл нуурт аялж явсан завь хөмөрсөний улмаас 5 иргэн амь насаа алдсан бөгөөд нэг хүүхдийн цогцсыг эрэн хайх ажиллагааг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах  салбарын дарга Онцгой байдлын ахлах дэслэгч Н.Мягмарсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр өглөөний 7 цаг 30 минутаас үргэлжлүүлэн 11 цагийн орчим олсон байна. Харин завь нь олдоогүй байна.

Тухайн завийг жолоодож явсан иргэн завь жолоодох эрх аваагүй, завь нь улсын бүртгэлгүй, завинд явсан хүмүүс бүгд аврах хантааз өмсөөгүй байжээ. 2016 оны 8 сарын 21-ий өдөр Далайн захиргаанаас Хөвсгөл нууранд завь жолоодох үйл ажиллагаа явуулдаг иргэдийн дунд хаалтын үйл ажиллагааг зохион байгуулж 8 сарын 22-ы өдөр Сүхбаатар онгоцны бүрэлдэхүүн аялал жуулчлалын үйл ажиллагаагаа зогсоосон тул Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар Хөвсгөл нуурт аюулгүй байдал ханган ажиллаж байсан эргүүлийн постыг 8 сарын 29-ий өдөр буулгасан ажээ.

  Б.Гантуяа