Халдварт өвчнөөс сэргийлэх арга хэмжээнд 1,1 сая хамруулна

PDF version

2016 онд Архангай аймагт зонхилон тохиолддог малын 12 төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 1167.0 мянган мал хамрагдахаас одоогийн байдлаар хэрэгжилт 98,6 хувьтай байна гэж Хүнс ХАА, ЖДҮ-ийн газрын мэргэжилтэн Мангалын Цэрэнбалжир танилцууллаа.

“Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд аймгийнхаа бүх охин тугал, хурга, ишгэнд тарих вакцины тооцоог хийж, тарих малын тоо зарцуулах био бэлдмэлийн хуваарь, вакцин хийх заавар зөвлөмжийг 19 суманд хүргүүлэн тарилгыг эхлүүлжээ.

Аймгийн хэмжээнд мал эмнэлэг ариун цэврийн ариутгал халдваргүйжүүлэлтийг 190.0 мянган хавтгай дөрвөлжин метр талбай бүхий хашаа хороо уст цэгт хийжээ.

Л.Булган