Булганд 100-аас дээш настай хоёр иргэн амьдарч байна

PDF version

Булган аймгийн хамгийн ахмад настан Д.Чимэд өдгөө 106 настай золгож байна. Тэрээр Бугат сумын Баянтөгөл багт амьдардаг бөгөөд 1911 оны 3 сарын 27-нд Булган аймагт төржээ.

Харин дараа нь Хангал сумын харьяат Т.Дэмчиг 100 настай бөгөөд төрөлх сумыхаа 1-р багт амьдардаг. 99 настай Д.Санжаажав Хутаг-Өндөр суманд амьдарч байна. Аймгийн хэмжээнд 90-ээс дээш насны 29 өндөр настан амьдардаг гэсэн судалгаа байна. Энэ жилийн цагаан сараар ахмад настнуудад аймгийн ЗДТГ-аас өмнөх жилүүдийн жишиг бүхий гарын бэлэг, 90-ээс дээш насны ахмадуудад цагаан сарын тавгийн идээг иж бүрнээр нь гардуулна.

Хүн амын тооллогын урьдчилсан байдлаар Булган аймаг 59 мянган хүн амтай болжээ.

                                                                                                                                                                                   П.Батням